Эх баригч нарыг хуваарийн дагуу Нэгдсэн эмнэлгийн төрөх, нярайн тасаг, сайн дурын зөвлөгөө өгөх кабинетэд ажлын байрны дагалдан сургалтад хамруулж байна

ЭМГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу сум өрхийн эрүүл мэндийн төвийн эх баригч нарыг хуваарийн дагуу Нэгдсэн эмнэлгийн төрөх, нярайн тасаг, сайн дурын зөвлөгөө өгөх кабинетэд ажлын байрны дагалдан сургалтад хамруулж, мэдлэг ур чадварыг дээшлүүлэх ажлыг зохион байгуулж байна. Нэгдсэн эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн тасгийн эмч нар эх барихын яаралтай тусламж, жирэмсний хяналт, төрөлт удирдах арга зүйгээр онолын болон гардан үйлдлийн сургалтыг зохион байгууллаа. Мөн нярайн тасгийн эмч нар нярайн нэн шаардлагатай тусламж, сэхээн амьдруулалтын чиглэлээр сургалт мэдээлэл өгч хамтран ажиллалаа. Мөн Бэлгийн замын халдварын эмч нар шинжилгээ авах технологи, эмчилгээ оношилгооны чиглэлээр эх баригч нарт онолын мэдээлэл өгч эмнэл зүйн ур чадварыг дээшлүүлэн ажиллаж байна.

You May Also Like

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *