Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн онош зүйн лаборатори орон нутагт анх удаа Олон улсын чанарын гадаад хяналт үнэлгээг хийдэг боллоо.

ЭМЯ, Японы Сисмекс корпораци, Улсын Гуравдугаар төв эмнэлгээс хамтран зохион байгуулдаг лабораторийн Олон улсын чанарын гадаад хяналт үнэлгээг(MEQAS) “Хөвсгөл-mini MEQAS” хэлбэрээр орон нутгийн хэмжээнд анх удаа зохион байгуулахаар 6-р сарын 27,28-ны өдрүүдэд ЭМЯ, ДЭМБ, Японы сисмекс корпораци, Пролианс компани, MEQAS-ийн багтай хамтран Нэгдсэн эмнэлэг, сум, өрх, хувийн хэвшлийн лабораторийн эмч, мэргэжилтнүүдэд сургалт хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч хамтран ажиллалаа.

Нэгдсэн эмнэлгийн лаборатори нь донорын цуснаас чанарын хяналтын материалаа өөрсдөө бэлтгэн, 23 сум,өрх, хувийн хэвшлийн лабораториудад тарааж, цаашид лавлагаа шатлалын лаборатори болж, бие даан чанарын гадаад хяналт үнэлгээ хийх эрхтэй болж байгаа юм. Ингэснээр сум, өрх, хувийн хэвшлийн лабораториудын шинжилгээний чанарын баталгаажилт сайжрах ач холбогдолтой юм.

You May Also Like

Leave a Reply

Your email address will not be published.