“ААЖУУ ЯВБАЛ АЯНДАА ХҮРНЭ ДЭЭ” АЯНД ХӨВСГӨЛ АЙМАГ НЭГДЛЭЭ

“Орон нутгийн зам Хөдөлгөөний соёл” нэгдсэн арга хэмжээний хүрээнд “ААЖУУ ЯВБАЛ АЯНДАА ХҮРНЭ ДЭЭ” аянд Хөвсгөл аймаг өнөөдөр нэгдлээ. Тус аяныг аймгийн Засаг даргын тамгын газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Авто тээврийн төв, Нөхөрлөл зам хоршоо, аймгийн авто сургуулиудтай хамтран зохион байгуулах ба нээлтийн үйл ажиллагааг орон нутгийн зам дагуу зохион байгуулан ажиллаа. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч М.Хуягбаатар, Цагдаагийн газрын дарга, ЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга, Онцгой байдлын газрын дэд дарга зэрэг удирдлагууд оролцож үг хэлэн мэндчилгээ дэвшүүллээ.

You May Also Like

Leave a Reply

Your email address will not be published.