ОСОЛ ГЭМТЛИЙН ҮЕИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛАХ, ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЦОГЦ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр Гэмтэл согог судлалын үндэсний төв аймгийн Эрүүл мэндийн газар хамтран эрүүл мэндийн байгууллагын 80 эмч мэргэжилтэн, зорилтод бүлгийн албан хаагч буюу Онцгой байдлын 15, Цагдаагийн газрын 15 албан хаагч, Улаан загалмайн хорооны 6 сайн дурын ажилтан, сургууль цэцэрлэгийн 14, аймгийн нийтийн тээврийн 3 хоршооны 13 жолооч, Зоонозын өвчин судлалын төвийн 3 албан хаагч, аймгийн Нэгдсэн эмнэлгийн 1 албан хаагч нарт “Осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, Хүчирхийллээс сэргийлэх цогц сургалтыг 2022 оны 4 сарын 28, 29-ний өдрүүдэд зохион байгууллаа. Мөн аймгийн салбар дундын байгууллагуудыг оролцуулсан хэлэлцүүлэг уулзалтыг зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэг уулзалтанд аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, 1 мэргэжилтэн, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас 3, Боловсрол шинжлэх ухааны газраас 2, Цагдаагийн газраас 2, Мэргэжлийн хяналтын газраас 2, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас 1, Эрүүл мэндийн газрын дарга, 4 мэргэжилтэн, Онцгой байдлын газраас 2 мэргэжилтэн тус тус оролцож аймгийн Осол гэмтлийн өнөөгийн байдал цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал бодлоо солилцож ажиллаа. Уг сургалт болон хэлэлцүүлэг уулзалтыг ГССҮТөвийн Ерөнхий захирал Э.Галбадрахаар ахлуулсан 12 эмч мэргэжилтэнүүд амжилттай зохион байгуулан ажиллаа.

You May Also Like

Leave a Reply

Your email address will not be published.